Legal technical translation

Англи, Монгол, Орос, Хятад хэлээрх хууль зүйн орчуулгын үйлчилгээ маань чанар, найдвартай ажиллагаа, мэргэжлийн түвшний хувьд харьцуулшгүй өндөр.

Манай хамт олон төрийн болон төрийн бус байгууллага, шүүх, арбитр, хууль зүйн товчоод, олон улсын болон дотоодын аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хууль зүй, техникийн орчуулгад тавьдаг нарийн мэргэшлийн, ээдрээтэй, цогц шаардлагыг бүрэн ханган ажиллаж, үйлчлүүлэгчдийнхээ урт хугацааны амжилтыг хамгаас чухалчилж ирсэн арав орчим жилийн туршлагаараа бахархдаг.

Багийн гишүүд маань тус тусын мэргэшил болоод өөрийн орны эрх зүйн тогтолцоо, техникийн салбар дахь соёл заншил, үйл ажиллагааны онцлогийн талаар өргөн мэдлэг, нарийн мэдрэмжтэй. Бид семинар, форум ярилцлага байнга зохион байгуулж чадал, дадал жагссан орчуулагчдынхаа мэргэжлийн ур чадварыг улам бүр тэлж байдаг.

Гадаад хэлээр бизнес эрхлэх тун ярвигтайг бид мэднэ. Ядмаг орчуулгаас болж ашиг орлого алдах, итгэл эвдрэх, цаашлаад бизнес харилцаа сэвтэхээр үл барам шүүхдэхэд ч хүрэх нь бий. Чухам тийм учир, аливаа төслийг орчуулга, хянан тохиолдуулга, эцсийн хянан тохиолдуулга гэсэн гурван үе шаттайгаар багийнхаа өөр өөр гишүүдээр гүйцэтгүүлж захиалга бүрт мэргэшилтнүүдийнхээ ур чадвар, нягт нямбай чанарын дээдийг шингээдэг нь бидний өндөр чансаат үйлчилгээний брэнд арга барил.

Гагцхүү эрх бүхий ажилтан нар захиалагчдын эх баримт бичигтэй харьцахын зэрэгцээ, утсаар, интернэтээр эсхүл биечлэн хийх аливаа хурал, уулзалт, хэлэлцээр, шүүх ажиллагааны аль ч үе шатанд үзүүлж буй үйлчилгээндээ бид нууцлал хадгалах, мэргэжлийн ёс зүй баримтлах үүргээ цаг ямагт чандлан мөрддөг. Чадварлаг орчуулагчид маань өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, тулгах эсхүл зөвлөгөө өгөх бус захиалагчдынхаа хувийн орон зайг хүндэтгэж, орчуулах үүргийнхээ хүрээнд л харилцдаг.

Бид хийж гүйцэтгэсэн бүх орчуулгаа баталгаажуулдаг. Түүнчлэн дотоодын болон хилийн чанад дахь хэрэгцээнд тэнь зориулан нотариатаар гэрчлүүлэх боломжтой.

Тааруу орчуулгаас болж үргүй зардал гаргалгүйгээр шууд бидэнд хандаж арвин туршлага, нарийн мэргэшил, хууль зүй, техникийн ээдрээтэй нэр томьёо, ойлголтыг тов тодорхой, зөв тайлбарлах чадварын маань үр шимийг хүртээрэй. Таны эх бичвэрийг бид бүрэн дүүрэн, алдаа мадаггүй хөрвүүлнэ.

Орчуулгын ажлын урьдчилсан үнэлгээг үнэгүй тогтоож өгөхийн зэрэгцээ яаралтай болон энгийн аливаа захиалгыг бид ямагт зохион байгуулалт сайтайгаар шуурхай гүйцэтгэдэг.

Бидэнтэй холбогдож орчуулгын үнийн санал аваарай.

Upload File


Сайтын хэрэглэгчид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр211
mod_vvisit_counterӨчигдөр695
mod_vvisit_counterЭнэ 7 хоног1757
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоног7378
mod_vvisit_counterЭнэ сар10064
mod_vvisit_counterӨнгөрсөн сар33922
mod_vvisit_counterНийт1053501

We have: 4 guests, 8 bots online
Таны IP: 54.90.159.192
 , 
Өнөөдөр: 12-р сар 13, 2017

Facebook Page



Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Манай ажлын цаг

Даваагаас Баасан
8:00 - 17:00