өнөөдөр 2016.08.30 |
+ 976 11 324587 | office@legas.mn

Legas LLC-Legal & technical translation,legal research,mongolia

Get Adobe Flash player

Манай гаригийн хамгийн түгээмэл хэл болох англи хэлээрх нийтлэг бичвэрийн 90 хүртэлх хувийг ойлгоход шаардагдах 3,000 үгийг хэл шинжээчид, арвин туршлагатай эрдэмтэн багш нарын баг хамтран сонгож “Оксфорд 3,000” нэрийн дор эмхэтгэжээ.

Хүмүүн бидний сурч боловсрох хүсэл тэмүүлэлд хязгаар үгүй атал од харвах мэт агшин зуур одох цаг хугацаа хэнийг ч үл хүлээнэ. Хором мөч бүрт арвижих оюуны баялагт тань дусал нэмэх үүднээс та бүхэнд дээрх 3,000 үгсийн олон арван салаалсан утгыг бус, гагцхүү үндсэн гол утгыг нь сонгон өдөр бүр арав, арваар нь толилуулж буйдаа манай хамт олон туйлын баяртай байна. Эрхэм баян эрдэм билээ.

Өдөрт аравхан үг нүдэлж явсаар 2015 оноо та 3,000 үгийн сантайгаар сэтгэл хангалуун үдэх болно. Энэ хүрээд үл ханаж, цааш дэлгэрүүлэн суралцах нь таны амьдралын хэв маяг, итгэл зүтгэл, хувийн зохион байгуулалтаас хамаарах болой.

“Аливаа хүн сурах чигийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно”. Д.Сүхбаатар


anything
ˈeniθɪŋ UK UK
юу ч, аль ч
* I am so thirsty, I will drink anything. Ам цангаад жигтэйхэн, юу ч хамаагүй ууя.
anyway
ˈeniweɪ UK UK
тэгээд ч, тэртэй тэргүй

* It's too expensive and anyway the style doesn't suit you. Энэ дэндүү үнэтэй юм, тэгээд ч загвар нь чамд зохихгүй байна.
anywhere
ˈeniweə(r) UK UK
хаана ч, хаашаа ч
* I dont have anywhere to go. Над очих ч газар байхгүй.
apart
əˈpɑːt UK UK
хоорондоо ... зайтай
* Our birthdays are only two days apart. Бидний төрсөн өдөр хоорондоо хоёрхон хоногийн зайтай болдог.
apart from
гадна, бусад
I have finished apart from the first question. Би эхний асуултаас бусдыг нь бүрэн хариулсан.
apartment
əˈpɑːtmənt UK UK
байр, орон сууц
* We live in a large apartment. Бид саруулхан орон сууцанд амьдардаг.
apologize
əˈpɒlədʒaɪz UK UK
уучлал хүсэх, хүлцэл өчих
* It is too late to apologize. Уучлал гуйхад дэндүү оройтсоон.
apparent
əˈpærənt UK UK
илт, илэрхий
* It soon became apparent that he was really upset. Тэр үнэхээр бухимдсан нь төд удалгүй илэрхий болсон.
apparently
харваас
Apparently they are in love. Тэд харваас бие биедээ дурлажээ.
appeal
əˈpiːl UK UK
давж заалдах
* You must lodge an appeal immediately. Та давж заалдах өргөдлөө нэн даруй гаргах хэрэгтэй.
anxiously
сэтгэл түгшсэн байртай, санаа зовсон байдалтай, сэтгэл зовнин
Miners are anxiously awaiting a decision. Уурхайчид шийдвэр гарахыг сэтгэл түгшин хүлээж байна.
appear
əˈpɪə(r) UK UK
санагдах, харагдах
* She appears a perfectly normal person. Тэр бүсгүй жив жирийн хүн шиг л санагдлаа.
appearance
əˈpɪərəns UK UK
гадаад үзэмж, харагдах байдал
* I had never been much concerned about my appearance. Би гадаад үзэмждээ нэг их анхаарч байгаагүй ээ.

legas


//div baih